хэхэ
2019-07-06
Интэрнэт гэж юу?

Интэрнэт нь анх (Америк) цэргийн хэглээ байсан бөгөөд тэр нь улам өсөн дэвжиж бүхэл бүтэн дэлхий нийтийн хэрэглээ болсон байна. Цэрэг дайны зориулалтаар 1969 онд байгуулагдсан APRANET сүлжээ юм. Харин манай улсад 1996 оны 1-р сарын 17нд орж ирсэн. Монгол хүмүүс Facebook,Instagram,Youtube,Twitter зэрэг 20-25н төрөл интэрнетд суурилсан үйлчилгээнд хамрагдаж байна. Энэ нь 1 хүн сард дунджаар 3-5gb дата ашигладаг гэсэн судалгаа гарсан. Одоогын байдлаар Монгол улсад 2121000 интэрнет хэрэглэгч байдаг. 

1.Бид интэрнетийг хаанаас авч хэрэглэдэг вэ?

Дэлхий нийтийн түгээмэл ашигладаг Google,Facebook,CNN,BBC,Yahoo зэрэг нь нэг шилэн кабелиар холбогддог үүнийг (POP) Point Of Presence холболтын цэг гэж тэмдэглэдэг. Холболтын цэгүүд нь Америк,Герман,Итали,Спани,Швед,Нидэрланд,Энэтхэг,Япон, Солонгос, Хонгконг зэрэг олон улсын хэдэн зууг цэгт байдаг. Харин холболтын цэггүй улс орнууп далайн ёроолоор газар доогуур хил дамнан байрлах шилэн кабелын тусламжтай интэрнетийг импортоор авдаг. Харин Монгол улс интэрнетийн тасралтгүй байдлыг хангахын тулд Хятад улсын China Telicom болон China Unicorn-ын шилэн кабелиар дамжин Hongkong-оор дайрч номхон далайг гатлан Америкын Los Angelos хотын холболтын цэгт интэрнет авдаг. Хэрэв энэ ачаалал нэмэгдэж алдаа гарах юм бол Орсын холбооны улсын ТрансТелеком, Ростелекомын шилэн кабел түрээслэж Биларуч, Польш , Герман гэх улсын шилэн кабелиар дамжин өнгөрөхдөө Frankfurt хотод байрлах дэлхийн бас нэг томоохон POP нэгдэж интэрнетийг авдаг. 
Бидэнд хүрч буй интэрнет нь ийм хол замыг гатлан бидэнд хүрдэг юм. Энэ бүхэнд дэд бүтэц, техникийн шинэ шийдэлд маш их хэмжээний хөрөнгө мөнгө орох нь тодорхой. Бидний хэрэглэж буй датаг бидэнд хүргэхийн тулд Монголд байгаа интэрнетийн байгуулга POP д 100-150$ ийг төлдөг. Дэлхийн улсуудтай хөл нийлүүлж алхахын тулд Univision,Skymedia,Magicnet,Gemnet,Citinet,Mobinet,Micom зэрэг компаниуд интэрнет импортын зардалд 20-30 сая америк долларыг зориулдаг. Харин бид өөрсдийн төлдөг төлбөрөөс 20 дахин их датаг ашигладаг. Хамгийн азтай нь манай орон бусад ороныг бодвол хамгийн бага зардлаар дата хэрэглэдэг улс. Дэлхий даяар 1 сэкунд нд 639800gb дата ашиглаж Google-ээс 40000 хайлт хийж 1 тэрбум хүн FB ашиглаж 32сая илгээмж илгээдэг. Манай улс нь интэрнетд суурилсан контент үйлдвэрлэгч улч биш бөгөөд 90% нь гадаад контент байна. Хэдий чинээ гадаад улсад хандана төдий чинээ зарлага урсаж гарна гэсэн үг. Бидний гадаад сааятаас хайж байгаа үзэлт хандалт бүр цаанаа маш их мөнгийг гадагш урсгаж байдаг. Өндөр хөгжилтэй улс орнуудад интэрнетын асах их өндөр хэрэглээ бий болж дата түгжрэл бий болж байгаа нь интэрнетийн үзүүлэгч компани бүрт хамгийн том зорилго болоод байна. 

2.Интэрнетийн өндөр хэрэглээний үед бидэнд шийдэл байгаа юу?

Манай улс нь интэрнет импортлогч улс, хүний өсөлт харцангуй бага хэрнээ 1 хүний хэрэглэх хэрэглээ нь өсөж байгаа нь интэрнет түгээгч компаниудын алдагдал хүлээх шалтгаан болж байна. Яагаад? Яагаад гэвэл интэрнет хэрэглэгчийн зан төлөв сүүлийн 5 жил огцом өссөнийх. Харин энэ асуудлыг шийдэх 2 л арга зам бий.
1. интэрнетийн үнийг нэмэх 
2.хэрэглээндээ тааруулан худалдан авах гэсэн 2 гарцтай нүүр тулна.

                           Бид интэрнет зөв зохистой
                хэрэглэх цаг ирсэн
 !!!


Comments


Бичлэг: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Интэрнэт гэж юу?

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© хэхэ




:-)
 
xaax